Говь, талын нутгаар цасан болон шороон шуурга шуурна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө, маргаашдаа говь, талын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхаарууллаа.
2021 оны 3 дугаар сарын 21-25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 22-нд
баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд төв болон зүүн аймгуудын нутгийн
зарим газраар нойтон цас орно. Салхи 21-нд говь, талын нутгаар, 22-23-нд зарим
газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар
хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө
20-25 градус, өдөртөө 6-11 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр,
Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн,
өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр
шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад
нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. Энэ сарын 23-нд нутгийн хойд
хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.