“Азийн хүүхдийн уран бүтээлийн үзэсгэлэн”-д оролцох бүтээлийг авч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ“Азийн хүүхдийн уран бүтээлийн үзэсгэлэн”-д оролцох бүтээлийг 6 дугаар сарын 12-ноос 7 дугаар сарын 8-ны 16 цаг хүртэл Хүүхдийн урлан бүтээх төвийн байранд авна.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Азийн хүүхдийн уран бүтээлийн үзэсгэлэн” 8 дугаар сарын 8-14-нд Япон улсын Тояама хотод болно. Энэ удаагийн үзэсгэлэнг Япон улс, тус улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, Монголын хүүхдийн урлан бүтээх төв хамтран зохион байгуулах юм.
Энэхүү үзэсгэлэнд A4 хэмжээтэй цаасан дээр Монгол ахуй, ёс заншлаа илтгэсэн зургийг зурж илгээх бөгөөд бүтээлүүдээс тодорхой шаардлага хангасан 200 бүтээлийг “Азийн хүүхдийн уран бүтээлийн үзэсгэлэн”-д оролцуулна.
Үзэсгэлэнд зөвхөн гар зураг гэлтгүй гар урлалын бүтээл оролцуулах хүсэлтэй байгаагаа Хүүхдийн урлан бүтээх төвийнхөн Япон улсад уламжлаад байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.