Хичээл сургалтын үйл ажиллагаа амралтгүйгээр үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-03-27 12:10:00

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн сэжигтэй тохиолдол бүгд сөрөг гарч, ногоон бүс хэвээр байгаа учраас хичээл сургуулийн үйл ажиллагааг амралтгүйгээр цааш үргэлжлүүлэн хичээллэх болсныг холбогдох албанаас мэдэгдлээ.


БШУЯ-ны сайдын 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн А/120 тушаалын дөрөвдүгээр заалтад "Коронавируст халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан “Орон нутгийн онцгой комиссын шийдвэрт үндэслэн танхимын болон зайн хичээл, сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт зөвшөөрсүгэй" гэсэн заалтыг үндэслэн Говь-Алтай аймгийн хэмжээнд дээрх шийдвэрийг гаргасан байна.

Тус аймгийн хэмжээнд 2020-2021 оны хичээлийн жилд 28 сургууль, Насан туршийн боловсролын төвд 12222 хүүхэд суралцаж байгаа ба хамран сургалт 90 хувьтай байна. Харин нийт ЕБС, НТБТ--ийн 1483 ажилтан албан хаагчаас 799 нь үндсэн багш байгаа тухай БСУГ-аас мэдээлэв.


相关新闻