Цэцэг өвчнөөр өвчилсөн 195 хонь, хургыг устгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-06-15 20:58:04

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Аман шанд багийн малчин Д.Цэрэнтогтохын хот айлд энэ сарын эхээр хонины гоц халдварт цэцэг өвчин гарчээ.

Албаныхан халдварт өвчний голомт гарсан газар хорио цээр тогтоосон бол сумын мал эмнэлгийн эмч болон холбогдох албаны хүмүүс өвчилсөн 195 хонь, хургыг зургадугаар сарын 14-нд зохих хууль журмын дагуу устгалд оруулсан байна.

Хуулийн дагуу өвчилсөн малыг устгалд оруулснаас хойш 21 хоногийн дотор өвчин дахиж гарахгүй бол хорио цээрмийн дэглэмийг хэвийн горимд шилжүүлдэг аж.

Х.Эрдэнэбулган

相关新闻