АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд 4 гудамжийг тохижуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭАСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд хийж байгаа 13 гудамжны тохижилтын ажлаас Зайсангийн гудамж, Жамьян гүний гудамж, Гэндэнгийн гудамжны тохижилт, Дүнжингаравын замын ажил бүрэн дуусчээ.
Харин Сүхбаатарын гудамж, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Их тойруугийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Олимпийн гудамж, Их Монгол Улсын гудамжны тохижилтын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн Их сургуулийн гудамж, Наадамчдын зам, Чингисийн өргөн чөлөөний ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
Сул шороон хөрс бүхий талбайг хатуу хучилттай болгох ажлыг Хувьсгалчдын гудамж, Бага тойруугийн гудамж – МУИС-ийн 4 дүгээр байрны өмнөх талбай, Бага тойруугийн гудамж – МУИС-ийн оюутны байрны зүүн талд, Бага тойруугийн гудамж – ШУТИС ахлах сургуулийн өмнөх талбай, Зайсангийн тойруу, Занабазарын гудамж, “Их тойруугийн гудамж”, АНУ-ын элчингийн хойд тал, Дилав хутагт Жамсранжавын гудамж, Дүнжингаравын гудамжинд хийж дуусчээ. Мөн 200 ширхэг мэдээллийн тэмдэг, 155 ширхэг хогийн сав, 142 ширхэг сандлыг нийслэлийн гудамж, талбайд байршуулжээ.
Б.Заяа