Дэлгэр мөрний усны түвшин 70-90 см нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагын мэдээллээр, өнөөдөр Сэлэнгэ мөрний эх, Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэр мөрний усны түвшин өмнөх өдрийнхөөс 70-90 см нэмэгдэж, үерийн түвшинг 30 см давсан байна.
Мөн Хэнтий нурууны баруун хажуугийн Сөгнөгөр, Сэлбэ, зүүн
хажуугаас усжих Хэрлэн, Их Хянганы нурууны Халх, Увс нуурын савын Баруунтуруун,
Түргэн, Хариг зэрэг гол үерийн түвшинг 5-55 см даван үерлэж байгаа аж.
Маргааш Сэлэнгэ мөрний эхээр усны түвшин 40-50 см нэмэгдэж, Хутаг сум орчимд олон
жилийн дунджийг 75 см, Тосонцэнгэл орчимд үерийн түвшинг 10 см даван үерлэнэ.
Иймд дээрх голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард, иргэд үерийн аюулаас болгоомжилж, бага насны хүүхдэд тавих анхаарлаа сайжруулан, баталгаагүй зам, гарцаар гарахгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.