Ерөө сумаас урд зүгт 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас урд зүгт 49 км зайд 5.2 магнитудын хүчтэй газар хөдөллөө.
Байгалийн энэ
үзэгдэл өглөөний 9.12 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв. Газар хөдлөлийн
чичирхийлэл Улаанбаатар хотод хүчтэй мэдрэгдсэн юм.
Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг аж.