"Азийн олон улсын 29 дэх удаагийн үзэсгэлэн"-д шалгарсан бүтээлүүдийг дэлгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2021-08-04 13:00:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улсад болох “Азийн олон улсын 29 дэх удаагийн үзэсгэлэн"-д оролцохоор шалгарсан Монголын 10 уран бүтээлчийн үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 5-нд “Монгол Арт Галерей”-д болно.


Азийн орчин үеийн урлаг, соёл үнэт зүйлийг дүрслэх урлагаар дамжуулан сурталчилах, уран бүтээлчдийн харилцаа холбоо, соёлын солилцоог сайжруулах зорилготой “Азийн олон улсын 29 дэх удаагийн үзэсгэлэн" энэ сарын 6-наас аравдугаар сар хүртэл Япон Улсын Кюүшюгийн Урлагийн Галерейд болох юм. Тус үзэсгэлэнд Монголоос Төрийн шагналт Ардын зураач До. Болд, Монголын Урчуудын Эвлэл (МУЭ)-ийн шагналт зураач А.Чадраабал, МУЭ-ийн гишүүн  Х.Эрдэнэ-Очир, Х.Ганбат, уран сийлбэрч Т.Баттогтох, зураач Б.Энхтуяа, Л.Хонгорзул, Ц.Оюун-Эрдэнэ, Н.Мөнхтуул, Б.Цолмонбаяр нар оролцохоор шалгарсан. Гэвч цар тахлын нөхцөл байдал, Япон улсын хилийн хязгаарлалтын улмаас биечлэн очиж чадаагүй байна. Иймд уран бүтээлчид хамтран нийт 20 гаруй бүтээлийн үзэсгэлэнгээ “Монгол Арт Галерей”-д нээх болсон байна. Үзэсгэлэнгийн нээлт маргааш 16.00 цагт болох бөгөөд энэ сарын 13-ныг хүртэл үргэлжлэх юм.

相关新闻