Сумдын дотуур байрыг чөлөөлнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Аймгийн
засаг даргын орлогч
Б.Жавхлан өнөөдөр ЭМГ болон Нэгдсэн эмнэлэгийн удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар сумдын эмчлэн тусгаарлах байрны
асуудлаар санал солилцож, чөлөөлөх асуудлыг зөвлөлдсөн аж. Учир нь сумдын
ЕБС-ийн дотуур байрыг коронавирусний халдвар авсан иргэдийг эмчлэн тусгаарлах
байраар ашиглаж байсан юм.
Засгийн газраас хичээл сургалтын үйл
ажиллагааг танхимын болон танхимын бус хэлбэрээр 9-р сарын 1-ээс эхлэн эхлүүлэх
шийдвэрийг гаргасан. Тиймээс Орхон, Хонгор сумдад эмчлэн тусгаарлах байраар ашиглаж буй ЕБС-ийн дотуур байрыг наймдугаар сарын 20-ны дотор чөлөөлөх,
эмчлэн тусгаарлах байрны нөөцийг бүрдүүлэх, нэмэлт ор дэлгэх чиглэлд анхаарч,
боломж нөхцөлийг судлан ажиллахыг аймгийн онцгой комиссоос сумдын онцгой комисст даалгасан аж.
Аймгийн
онцгой комиссын шийдвэрийн дагуу дээрх сумын удирдлагууд эмчлэн тусгаарлах байр
бэлдэх, шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Тодруулбал Хонгор сум нь өөрийн нутаг
дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Малын удмын сангийн ажилчдын байрыг
эмчлэн тусгаарлах байраар ашиглаж болох эсэх асуудлаар холбогдох байгууллагын
удирдлагуудтай уулзаж байна. Уулзалтаас гарсан тодорхой шийдвэрийг аймгийн
онцгой комиссын 110-дугаар
хуралдаанаар танилцуулах ажээ.
Мөн
сумын хэмжээнд эмчлэн
тусгаарлах байрны асуудлыг шийдвэрлэх боломжгүй болсон тохиолдолд Орхон, Хонгор
суманд коронавирусний
халдвартай иргэдийг нэгдсэн эмнэлэгийн эмчлэн тусгаарлах байрт шилжүүлэн эмчлэх талаар засаг даргын орлогч Б.Жавхлан болон эрүүл
мэндийн салбарын удирдлагууд зөвшилцөж
онцгой комиссын хэсэгчилсэн
хуралдаанаар шийдвэрлэлээ.
Мөн” Эрхэм” эмнэлгийг эмчлэн тусгаарлах байраар
ашиглах хүсэлтээ ЭМЯ-нд хүргүүлж эрүүл мэндийн сайдын тушаалыг гаргуулан ажиллах
чиглэлийг аймгийн ЭМГ-т өглөө.