Шарилж устгал 65-80 хувийн гүйцэтгэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-08-13 02:27:03

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал энэ сарын 16-ны дотор нийтийн эзэмшлийн зам талбайн шарилжыг устгах чиглэлийг холбогдох байгууллагуудад өгсөн. Энэ дагуу өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Б.Батболд, Дархан сумын Засаг даргын орлогч П.Ихбаяр нар Дархан сумын багийн Засаг дарга нартай уулзалт хийн дээрх үүргийн хэрэгжилт ямар шатанд явагдаж байгаатай биечлэн танилцлаа.

Шарилж устгалын ажил Дархан сумын хэмжээнд 65-80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд өгөгдсөн албан бичгийн дагуу шарилж устгах ажил эрчимтэй байна. Харин гэр хорооллын айл, өрхүүд  өөрсдийн хашааныхаа гаднах шарилжыг устгах ажил удаашралтай байгааг багийн Засаг дарга нар онцоллоо. Тиймээс иргэд та бүхэн өөрсдийн эзэмшлийн талбайн шарилж устгах ажилд идвэхитэй байхыг Дархан сумын ЗДТГ-аас уриалж байна.

相关新闻