Нийслэлд нэгдүгээр ангийн сурагчдын бүртгэл 34 хувьтай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэгдүгээр ангид элсэгчдийг энэ сарын 16-наас www.parent.edu.mn цахим хаягаар бүртгэж байгаа. Өчигдөр нийслэлд нэгдүгээр ангид суралцах сурагчдын 34 хувь нь бүртгүүлээд байв.
Энэ хичээлийн жилд Улаанбаатар хотод төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын 286
сургуульд 341 500 сурагч суралцах
тооцоо гарчээ. Нэгдүгээр ангид элсэх 38 842 хүүхэд бий. Харин 694 цэцэрлэгт 114 908 хүүхэд
хамрагдана.
2021-2022 оны хичээлийн жилийн төлөвлөгөөг баталсан, хэрэгжилт 86 хувьтай байгааг НБГ-ын дарга Ж.Гантулга мэдээлжээ.
2016-2017 оны хичээлийн жилд 36 сургуулийн 9000 орчим сурагч гурван ээлжээр хичээллэж байсан бол энэ жилээс сургуулийнх нь ойролцоо сургалтын зориулалттай байр түрээслэн шийджээ. Он гарснаас хойш Улаанбаатар хотод нийт дөрвөн сургууль, бага сургууль, цэцэрлэгийн нэг цогцолбор, 10 цэцэрлэгийн барилга ашиглалтад оржээ.
Нийслэлийн 12-17 насны хүүхдүүдийн 81.4 хувь нь коронавирусний эсрэг вакцины I, 51 хувь нь II тунгаа хийлгээд байна. Энэ жил нийслэлд ерөнхий боловсролын сургуулийг 15 213 хүүхэд төгсөж байгаагаас 13 134 хүүхэд ЭЕШ шалгалт өгөх юм.