Ихэнх нутгаар дулаарна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-07-01 10:22:50

Энэ сарын  3-5-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын бороо дуу цахилгаантай орно.

 Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар  шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна хэмээн Ус цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.

 

相关新闻