Баруун аймгуудын нутгийн зарим газраар хүчтэй салхи шуургатай
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар хүчтэй салхи шуургатай байх төлөвтэй байна.
Оройн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан
мэдээ:
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын
нутгийн баруун, төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, зүүн аймгуудын
нутгийн зарим газраар бороо орно.
Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун
аймгуудын нутгийн зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэж
шороон шуурга шуурна.
Мөн Монгол-Алтайн уулархаг нутгаар 5-10 градус,
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр,
Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг,
Дарьгангын тал нутгаар 21-26 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.