Томуугийн вакцинаар 153 мянга гаруй хүүхдийг дархлаажуулаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-10-06 13:52:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 5-ны байдлаар томуугийн дархлаажуулалтад 153 652 иргэн буюу нийт хамрагдвал зохих хүмүүсийн 89.2 хувь нь хамрагдаад байна.


Нийслэлд өнгөрсөн есдүгээр сарын 13-наас “Томуугаас сэргийлье” дархлаажуулалтын аян эхэлсэн. Тус дархлаажуулалтад 2-11 насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулж байгаа бөгөөд зорилтот бүлгийн нийт 172.220 иргэнийг хамруулахаар төлөвлөсөн. Тэгвэл одоогоор хоёр настай 8221, 3-5 настай 37 082, 6-11 настай 107 535 хүүхэд болон 814 жирэмсэн эмэгтэй дархлаажуулалтад хамрагдаад байна. Томуугийн дархлаажуулалтад хамрагдах ёстой хүүхдүүдийн 94.1 хувь буюу 2-11 насны нийт 152 838 хүүхэд вакцинаа хийлгээд байгаа юм.


Томуугийн дархлаажуулалтад хамрагдахыг хүссэн зорилтот бүлгийн иргэд харьяа өрхийн эрүүл мэндийн төвийнхөө дархлаажуулалтын цэг дээр очиж, вакцинаа хийлгэх боломжтой.

相关新闻