АНУ-ын Засгийн газраас 899 730 тун "Файзер" вакцин хүлээлгэн өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-10-07 17:25:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Засгийн газраас "КОВИД-19" халдварын эсрэг 899 730 тун "Файзер"-ын вакцин хүлээлгэн өгөх үйл ажиллагааг ЭМЯ-нд өнөөдөр зохион байгууллаа.


Монгол Улсын Засгийн газарт олгож буй тусламжийн хүрээнд 899 730 тун Файзер/БиоНТех BNT162  вакциныг олон улсын вакцин хангамжийн КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан  энэ сарын 6-ны өдөр хүлээн авснаар нийт 1.1 сая тун Файзер вакциныг АНУ-ын Засгийн газраас хүлээн аваад байна.


Энэхүү тусламжийг хүлээн авах үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "КОВИД-19" халдварын цар тахлын эхэн үеэс АНУ-ын Засгийн газар Монгол Улсад халдвартай тэмцэх, сэргийлэх, эрүүл мэндийн байгууллагын хариу арга хэмжээг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэж, талархал илэрхийлэв. Тэбрээр "КОВИД-19" халдварын эсрэг 899 730 тун "Файзер"-ын вакцин хандивлаж байгаа нь цаг үеэ олсон нэн чухал ажил болж байгаа бөгөөд эдгээр нь хүн амыг вакцинжуулах ажлыг эрчимжүүлэн нийт хүн амыг "КОВИД-19" халдвараас хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулахыг онцлон тэмдэглэлээ.


Элчин сайд Майкл Клечески хэлсэн үгэндээ "КОВИД-19" халдварт цар тахлын хүнд сорилтыг даван туулахад улс орнуудын нягт хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, дэмжлэг туслалцаа нэн чухал болохыг онцлоод АНУ-ын Засгийн газраас гуравдагч хөрш, дотны анд нөхрийн хувьд цаашид ч Монгол Улсын "КОВИД-19" цар тахалтай тэмцэх үйл ажиллагаа, хүчин чармайлтыг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.





相关新闻