Өнгөрсөн хоногт халдварын 2565 тохиолдол батлагдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-10-13 11:16:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2565 хүн коронавирусээр халдварласан нь батлагдлаа. Энэ нь өчигдрийнхөөс 999 тохиолдлоор ахиу үзүүлэлт юм.

 

Шинээр илэрсэн тохиолдлын 1322 нь Улаанбаатар хотод, 1243 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Төв аймагт хамгийн олон буюу  208 тохиолдол батлагдсан байна. 

 

Мөн хугацаанд  8236 иргэн эдгэрсэн бол 20-80 гаруй насны 17 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар "КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр  1409 хүн нас эндээд байна.

 

Одоогоор, коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 19 433 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой  60 425 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.


相关新闻