Сүүлийн 24 цагт 1643 хүнээс коронавирус илэрлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-16 11:15:25
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн хугацаанд  1643 хүн коронавирусээр халдварласан нь батлагдлаа. 


Шинээр илэрсэн тохиолдлын  832 нь Улаанбаатар хотод, 811  нь орон нутагт бүртгэгджээ. 


Мөн хугацаанд  7118 хүн эдгэрсэн бол коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 14 хүн нас баржээ. 

 

Өнөөдрийн байдлаар. Улаанбаатар хот болон аймаг орон нутгийн эмнэлгүүдэд 1480 жирэмсэн эх, 3478 хүүхэд  эмчлүүлж байна.


Харин нийт эмчлүүлэгчдийн  9372 нь хөнгөн,  6757 нь хүндэвтэр,  2308 нь хүнд,  349 хүн маш хүнд байгаа бол хөнгөн хэлбэрээр өвчилсөн 18 786 хүн гэрийн ажиглалт тусгаарлалтад өрхийн эмчийн хяналтад байгаа аж.




相关新闻