Өнгөрсөн хоногт 1443 хүнээс “КОВИД-19” халдвар илэрлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2021-10-30 11:13:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1443 хүнээс “КОВИД-19” халдвар илэрлээ.


Шинээр илэрсэн тохиолдлын 3 нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол 841 нь Улаанбаатарт,  599 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Орхон аймагт халдварын хамгийн олон буюу 74 тохиолдол батлагдсан байна. 

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-ээс дээш насны 11 хүн нас баржээ. Манай улсад коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойш "КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр 1649 хүн нас бараад байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд  17 397 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 51 509 хүн өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.


相关新闻