ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордицаг “Алтан гадас” одонгоор шагнав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнууллаа.
Тэрбээр, энэхүү шагнал нь ДЭМБ-ын сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Монголын ард түмний эрүүл мэнд, сайн сайхан байдлын төлөө оруулсан хувь нэмрийг Монгол Улсын Засгийн газар үнэлж байгаагийн тод илрэл гэдгийг онцлов. Мөн тэрбээр "КОВИД-19" цар тахлын эсрэг хамтран зүтгэж буй хамт олон, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүс НҮБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар, эрүүл мэндийн салбарын болон бусад салбарын хамтран зүтгэгчид, Монголын нийт ард түмэнд баярлаж талархсанаа илэрхийлсэн юм.
