Өнгөрсөн хоногт халдварын 1021 тохилдол илэрч, 10 хүн нас баржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт улсын
хэмжээнд хийсэн шинжилгээгээр 1021 хүнээс коронавируст халдвар илэрлээ.
Шинээр илэрсэн
“Ковид-19” халдварын тохиолдлын 690 нь Улаанбаатарт, 331 нь орон нутагт
бүртгэгджээ. Орон нутгаас Дархан-Уул аймагт халдварын хамгийн олон буюу 53, Орхонд 47 тохиолдол батлагдсан байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-ээс дээш
насны 10 хүн нас баржээ. Үүний 6 нь эмэгтэй, 4
нь эрэгтэй хүн байв. Манай улсад коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойш
"КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр 1682 хүн нас бараад байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 15 563 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол
хөнгөн хэлбэрийн оноштой 44 375 хүн өрхийн эмчийн хяналтад
эмчлүүлж байна.