"E-Mongolia апп"-аар үйлчлүүлэгчийн хэдэн тун хийлгэснийг шалгах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2021-11-03 15:00:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссоос аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагааг шат дараатай нээж байгаа бөгөөд тухайн аж ахуй нэгж, байгууллагуудад III тун хийлгэсэн иргэдэд үйлчилгээ үзүүлэх эсвэл 20 мянган төгрөгөөр шинжилгээ өгөх шаардлага тавьж байна.

 

Энэ хүрээнд аж ахуй нэгж, байгууллагууд e-Mongolia аппликейшний тусламжтай үйлчлүүлэгчийнхээ III тун хийлгэсэн эсэхийг шалгах боломжтой болжээ. Ингэхдээ “e-Mongolia” аппликейшнээр тухайн үйлчлүүлэгчийнхээ иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулан, шалгах боломжтой юм.

 

Хэрэв үйлчлүүлэгч иргэний үнэмлэхгүй явж байгаа тохиолдолд “e-Mongolia” аппликейшнтэй эсэхийг асуугаарай. Учир нь, “e-Mongolia” аппликейшний нүүрний хэсэгт байрлаж буй QR кодыг мөн адил уншуулан, вакцины хэдэн тунд хамрагдсан байгааг нь шалгах боломжтой.

 

Ташрамд дуулгахад, “e-Mongolia” системд төрийн 56 байгууллагын 600 гаруй үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 2 сая орчим иргэн давхардсан тоогоор 5.8 сая гаруй төрийн үйлчилгээг цахимаар авсан байна.

相关新闻