Сергей Диордица: ДЭМБ-аас Монгол Улсын Засгийн газрыг бүх талаар дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2021-11-04 08:59:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица “Алтан гадас” одонгоор шагнуулсан явдалд Эрүүл мэндийн яамнаас баяр хүргэж, түүнийг лхагва гарагт хүлээн авч уулзлаа.


ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг Монгол Улсын төрийн одонгоор шагнуулсан явдалд Доктор Сергей Диордицад баяр хүргэж, түүний Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмэр, ялангуяа монгол хүний эрүүл мэндийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэхийн төлөө идэвхи зүтгэлтэй ажиллаж байгааг тэмдэглэж, түүний цаашдын ажилд өндөр амжилт, сайн сайхныг хүсэв.


Доктор Сергей Диордица: “Төрийн одонгоор шагнуулсан явдал маань ДЭМБ-аас сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоо, монголчуудын эрүүлийг хамгаалах их үйлсэд оруулсан хүчин чармайлт, хувь нэмрийг үнэлсэний илрэл гэж үзэж байна” гэв. Тэрбээр, цаашид ч Монгол Улсын Засгийн газрыг бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

相关新闻