Өнгөрсөн хоногт халдварын 1279 тохилдол илэрч, 10 хүн нас баржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-11-04 11:03:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр 1279 хүнээс коронавируст халдвар илэрлээ.

 

Шинээр илэрсэн “Ковид-19” халдварын тохиолдлын 896 нь Улаанбаатарт, 383 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Өвөрхангай аймагт халдварын хамгийн олон буюу 39, Говь-Алтайд 37 тохиолдол батлагдсан бол Төв аймагт халдвар илрээгүй байна. 

 

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-ээс дээш насны  10 хүн нас баржээ. Үүний  7 нь эмэгтэй, 3  нь эрэгтэй хүн байв. Манай улсад коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойш "КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр 1704 хүн нас бараад байна.

 

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд  14 939 иргэн эмнэлэгт хэвтэж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 40 641 хүн өрхийн эмчийн хяналтад эмчлүүлж байна.


相关新闻