Өнөөдөр дархлаажуулах суурин 16 цэг 20.00 цаг хүртэл ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод өнөөдөр явуулын суурин 16 цэгт 20 багийн 85 эмч, ажилтан ажиллаж, 2978 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэг 10:00-20:00 цагийн хооронд ажиллана.
Нийслэлийн хэмжээнд өчигдрийн байдлаар, коронавирусний вакцины нэгдүгээр тунд 57, хоёрдугаар тунд 141, нэмэлт тунд 3 538, нийт 3 736 иргэн хамрагджээ. Нийслэлийн хүн амын 74.7 хувь нь нэгдүгээр тунд, 71 хувь нь хоёрдугаар тунд, 21.5 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байна.
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.