Нийслэлд өнөөдөр дархлаажуулалтын 20 цэг ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд өнөөдөр ажиллах
корона вирусний халдварыг
шинжлэх байнгын болон явуулын цэгүүдийн байршлыг ОБЕГ-ын Нэгдсэн шуурхай төвөөс
мэдээлж байна.
Улаанбаатар хотод өнөөдөр явуулын 5, суурин 20 цэгт 33 багийн 132 эмч, ажилтан ажиллаж, 3358 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Иргэд өөрт ойр байгаа вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10.00-20.00 цаг хүртэл ажиллана.