Өрхийн эрүүл мэндийн төвүүд хэвийн ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДТулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу энэ сарын 11-17-д Өрхийн эрүүл мэндийн төвүүд цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана гэдгийг НЗДТГ-аас мэдээлэв.
Төв цэнгэлдэх хүрээлэн болон Сурын талбайд түргэн тусламжийн автомашин байрлах бөгөөд аянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдэлүүд хариуцаж ажиллах аж. Түүнчлэн “Хүй долоон худаг”-т Яаралтай түргэн тусламжийн төвийн эмч нар ажиллах юм.
Нийслэлийн Эрүүл мэндийн газарт 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагаас 17-ны өдрийн 09 цаг хүртэлх хугацаанд хариуцлагатай жижүүрийн 320981 дугаарын утас ажиллаж 1,2 дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар гомдол санал хүлээж авна.
Ч.Ариунболд