Яаралтай хэрэгцээний эм, эмнэлгийн хэрэгслийг тээвэрлэн авчирлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-11-09 09:23:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МИАТ ТӨХК Монгол Улсын Засгийн газрын захиалгаар яаралтай хэрэгцээний эм, эмнэлгийн хэрэгслийг тээвэрлэн авчрах нислэг үйлдэж байна.


Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ7304 дугаарт аяллын ачаа тээврийн 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн нислэгээр 40617 кг эм, зүү тариурын бэлдэц, тарилгын шингэн зэрэг яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслүүд тээвэрлэн авчирлаа.


Мөн энэ сарын 10-ний өдрийн Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн ОМ903, 904 дугаарт аяллын ачаа тээврийн нислэгээр Засгийн газрын захиалгат эмнэлгийн зориулалтай ачааг мөн тээвэрлэн авчрахаар төлөвлөж байна гэж МИАТ ТӨХК мэдээлэв.


相关新闻