Хязаалангийн уралдаан хойшиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-10 09:41:01

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын Хязаалан насны морины уралдаан тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.

Хөтөлбөрийн дагуу энэ өдрийн 08.00 цагт хязаалан насны морины уралдаанаар Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаа  эхлэх байсан. Гэвч бороо үргэлжлэн орж, уралдааны зам халтиргаатай болж унаач хүүхэд унаж гэмтэх магадлал өндөр байгаа тул Наадмын зохион байгуулах комиссоос хугацааг хойшлуулах шийдвэр гаргажээ.

Мөн борооны улмаас 09.30 цагт Чингис хааны талбайд эхлэх байсан “Төрийн далбааны өдөр”-ийн ёслолын прад 10.30 цаг хүртэл хойшлов.

Ч.Ариунболд

相关新闻