Буриад улс вакцинжуулалтаар ОХУ-даа 10-т орж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах
Буриад улс коронавируст халдварын эсрэг хийж буй вакцинжуулалтаар Оросын
холбооны бүс нутгуудаас 10-т байна. Энэ талаар тус улсын Эрүүл мэндийн сайд
Евгения Лудупова Буриадын Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.
Хүн амын дундах халдварын
тохиолдлыг бууруулах үүднээс ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дархлаажуулалтыг
эрчимжүүлж вакцинжуулалтын явцыг түргэсэх үүргийг бүс нутгуудад өгөөд байгаа
юм. Энэ үзүүлэлтээр Буриад улс дээрх байранд явна. Тодруулбал, өнгөрсөн сарын
байдлаар Буриадад нийт 575.3 мянган хүн вакцинд хамрагджээ. Үүнийг ОХУ-ын бусад
бүс нутгуудтай харьцуулахад хүн амын дархлаажуулалтаар эхний 10-т, нийт ОХУ-ын
дундаж үзүүлэлтээр вакцинжуулалт 64.8 хувьтай байна.
ОХУ-ын Засгийн газраас бүс нутгуудад 10 дугаар сарын 1 гэхэд нийт хүн амынхаа 80 хувийг коронавирусний халдвараас сэргийлэх вакцинд хамруулах үүрэг өгчээ. Гэвч биелэлт харилцан адилгүй, удаашралтай байна.
Буриадад эхний ээлжинд
эрчим хүч, тээвэр, нийгмийн болон ахуй үйлчилгээ, эмнэлгийн эмч, ажилтнуудыг 60
хувь хамруулсан. Мөн хувиар төрийн албан хаагчид, районы ажилтнууд, онцгой
байдал, цэрэг, цагдаа, хил, хамгаалалтын байгууллагынхныг хамруулжээ. Тус улсад
494 мянган тун вакцин нийлүүлснээс үүнд:
- 392.6 мянган “Гам-КОВИД-Вак”
(Спутник-V),
- 26.7 мянган багц “ЭпиВакКорона”
вакцин,
- 3120 тун “КовиВак”,
- 72.3 мянган “Спутник Лайт”
вакцин багтаж байна.