Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-10 11:26:00

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын Хязаалан насны морьд “Хүй долоо худаг”-аас гарааны зурхай руу хөдөллөө.

Хязаалан насны уралдаанд 385 хурдан хүлэг бүртгүүлж, шандасаа сорихоор гарааны зурхай руу гарлаа. Өмнөх жилүүдэд төрийн их баяр наадамд айраг, түрүү хүртэж  байсан Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, Тод манлай уяач Д.Хишигжаргалын хүрэн халзан, Төв аймгийн Баян сумын уугуул, Улсын Алдарт уяач П.Алтансүхийн бор, Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Баттөрийн Буянт хул тэргүүтэй хурдан ажнай бүртгүүлжээ.

Наадмын хөтөлбөрийн дагуу хязаалан насны уралдаан 08.00 цагт гарааны зурхай руу хөдлөх байсан ч үргэлжлэн орж буй борооны улмаас түр хойшлуулаад байсан билээ. “Хүй долоо худаг”-т үргэлжлэн орж байсан бороо татарсан тул ийнхүү Хязаалан насны морьд 11.00 цагт гарааны зурхай руу хөдөллөө.

Ч.Ариунболд

相关新闻