ОХУ-ын таван муж бүх нийтийн амралтыг сунгажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2021-11-09 15:44:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Брянск, Томск, Смоленкс, Курск, Новгород муж бүх нийтийн амралтыг энэ сарын 15 хүртэл сунгахаар болжээ.


Тодруулбал, ОХУ-ын Засгийн газраас коронавируст халдварын тархалтыг хумих үүднээс өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 7-ныг хүртэл бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан. Энэ хугацаанд Москва, Санкт-Петербург хотод халдварын тохиолдол 30 орчим хувиар буурсан ч Татарстан, Крым, Самарад 30 хувиар нэмэгдсэн байна. Иймд дээрх мужууд амралтын өдрийн хугацааг сунгахаар шийдвэрлэсэн байна.


Монгол Улстай хил залгаа Өвөр байгалийн хязгаарт хоногт 370, Бүгд Найрамдах Буриад Улсад 200 гаруй тохиолдол бүртгэгдэж байгаа аж. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Эрхүү мужид сурагчдын амралтыг энэ сарын 14 хүртэл сунгасан бол Өвөр байгалийн хязгаарт үзвэр, үйлчилгээ, нийтийн хоолны газрууд энэ сарын 12 хүртэл хүүхдэд үйлчлэхгүй гэсэн шийдвэр гаргасан байна.

相关新闻