Өнөөдөр дархлаажуулалтын суурин 42 цэг ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод өнөөдөр явуулын 45, суурин 42 цэгт 96 багийн 373 эмч, ажилтан ажиллаж, 5928 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.