Ж.Уясахын бор шүдлэн түрүү магнайд хурдаллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-10 17:56:56

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадам шүдлэн насны морины уралдаанд Архангай аймгийн Их тамир сумын харъяат Ж.Уясахын бор шүдлэн түрүү магнайд хурдаллаа.

Аман хүзүүнд Увс аймгийн Малчин сумын харьяат, Нийслэлийн алдарт уяач Ц.Нүүдэлийн хонгор үрээ давхив. Харин айргийн гуравт Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын харъяат Х.Түмэнбаярын буурал, айргийн дөрөвт Ховд аймгийн Алтай сумын харъяат “Торгоны зам” компанийн захирал Б.Гантөмөрийн хонгор үрээ, айргийн тавд Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Б.Эрдэнэбатын хонгор үрээ тус тус хурдалж, торгон жолоо өргүүллээ.

Хязаалан насны уралдаанд 375 хурдан хүлэг бүртгүүлж, шандас сорьсон юм.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

相关新闻