Боловсролын салбарын 100 жилийн түүх ном болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-11-11 20:18:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад Орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн түүхт ойг тохиолдууланМонголын боловсролнэвтэрхий толь, “Монголын боловсрол-100 үйл явдалхоёр номын нээлт өнөөдөр боллоо.

 

Монголын боловсролын түүх, мэргэжлийн нэр томьёо, танин мэдэхүйн мэдлэг мэдээллийг багтаасанМонголын боловсролнэвтэрхий толь хоёр боть ийнхүү олон нийтэд хүрч эхлэв. Тус бүтээл "Британика толь" бүтээдэг Олон улсын стандартын дагуу бүх мэдээллийг цагаан толгойн үсгийн дарааллаар жагсаасан, боловсролын бүхий л асуудлыг багтаасан салбарын анхны нэвтэрхий толь болж байгаагаараа онцлогтой.

 

Хоёр боть нь нийт 3500 гаруй толгой өгүүлэлтэй бөгөөд боловсролын түүх, тогтолцоо, эрхзүй, боловсрол судлалын 1500 гаруй нэр томьёог тайлбарлажээ. Монгол Улсын Ардын багш, Монгол Улсын гавьяат багш, Хөдөлмөрийн баатар цолтой багш нар, үе үеийн сайдууд, боловсролын тэргүүлэх эрдэмтэн судлаач нийт 800 хүний боловсролын салбарт оруулсан түүхэн гавьяаг сурвалжлан тодруулж, товч мэдээллийг оруулсан байна.

Мөн хоёрдахь бүтээл болохМонголын боловсрол-100 үйл явдалном бол боловсролын салбарт эхлэл, шинэчлэл, үзэгдэл гэж дүгнэсэн 100 үйл явдлыг он дарааллаар харуулсан альманах төрлийн бүтээл болсон байна.

 

Номын нээлтийн үеэр БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хэлсэн үгэндээ, "Эдгээр бүтээлийг бид монголдоо төдийгүй дэлхийн шилдэг их сургууль, номын сангуудад түгээж, монголын боловсролын түүхэн замналыг хэн бүхэнд нээлттэй танилцах, судлах боломжийг нээх болно" гэдгийг онцлов.



相关新闻