Цэцэрлэгийн хамран сургалт 84 орчим хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-11-12 16:03:14

Завхан/МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах нийт хүүхдүүдийн 84 орчим хувь нь ариутгал халдваргүйтгэлийн дэглэмийг чанд баримтлан танхимаар хичээллэж байна. 

Харин цар тахлын үед сургуулийн өмнөх боловсролыг теле болон цахим хичээлээр цэцэрлэгийн хүүхдүүдийн 61.3 хувийг нь хамруулжээ. 2020-2021 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд төрийн өмчийн 38 цэцэрлэгийн дөрөв, таван настны 85 бүлэгт 2244 хүүхэд хүмүүжиж байна. Цэцэрлэгийн бэлтгэл бүлэгт дархлаажуулалтын вакцинд хамрагдсан 421 багш ажилтан, үүнээс 176 бүлгийн багш ажиллаж байна. Харин 11 дүгээр сарын байдлаар цэцэрлэгийн насны бусад хүүхдүүд төрийн өмчийн 38, хувийн хэвшлийн гурван цэцэрлэгт нийт 5119 хүүхэд хамрагдаж байна гэж аймгийн БСУГ-аас мэдээлэв.  

 

相关新闻