Коронавируст халдварын 875 тохиолдол бүртгэгдэж, 9 хүн нас баржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-11-12 13:33:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 875 иргэн коронавирусээр халдварласан нь PCR шинжилгээгээр батлагджээ.


Ингэснээр өнөөдрийн байдлаар, нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 372 387 болж байна.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 563 нь Улаанбаатар хотод, 312 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны есөн хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар “КОВИД-19 халдварын улмаас нийтдээ 1786 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10 727 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 28 029 хүн Өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.


相关新闻