Бага насны хүүхдийг дархлаажуулах талаар судалж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-11-12 13:55:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын эсрэг вакцинаар 5-11 насны хүүхдийг дархлаажуулах чиглэлээр судалгаа хийж байгааг Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр ээлжит хэвлэлийн хурлын үеэр онцлов.

 

Тэрбээр "АНУ-д бүртгэгдэж байгаа нийт халдварын 10 орчим хувь нь 5-11 насны хүүхэд байснаас 66 хүүхэд нас барсан байна. Тиймээс тус улс 5-11 насны хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулж эхэлсэн. Манай улсын хувьд мөн адил нийт өвчлөлийн 9.6 хувийг 5-11 насны хүүхдүүд эзэлж байгаа. 11 хүртэлх насны хүүхдүүдийн өвчлөл дельта давалгааны үед Монголд төдийгүй дэлхийн улс орнуудад нэмэгдсэн. Тийм учраас хүүхдийн өвчлөлд анхаарч байна. 

Томуу, томуу төст өвчний тохиолдлын тоо өнгөрсөн долоо хоногт буурсан. Энэ нь амны хаалтыг тогтмол хэрэглэж байгаатай холбоотой гэж үзэж байгаа" гэв. 

 

Ташрамд дурдахад, манай улсад 3-11 насны 610 870 хүүхэд байна.

相关新闻