Хүн амын 15 хувь нь вакцины нэмэлт тунд хамрагдаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-11-12 15:17:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар 484 980 хүн буюу нийт хүн амын 15 хувь нь вакцины нэмэлт тунд хамрагджээ.

Харин нийслэлийнхний хувьд нэмэлт тунгийн хамрагдалт 23.6 хувьд хүрээд байгаа юм.


ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр халдварын тархалт буурч байгаа нь гуравдугаар тунтай холбоотой болохыг онцолсон. Иргэд нэмэлт тунд хамрагдсанаар эмнэлэгт хэвтэж байгаа хүний тоо 38 хувиар буурчээ. Тухайлбал, маш хүнд хүний тоо 37, хүнд хүний тоо 40, хүндэвтэр хүний тоо 30, хөнгөн хүний тоо 45 хувиар буурсан байна. Цаашид халдвар авах хүний тоо хоёр дахин буурах үзүүлэлт гарчээ.

相关新闻