Өчигдөр 666 иргэн коронавирусээр халдварлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2021-11-14 11:32:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 666 иргэн коронавирусээр халдварласан нь PCR шинжилгээгээр батлагдсан байна.


Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 376 нь Улаанбаатар хотод, 290 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 21-80 насны 9 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар “Ковид-19” халдварын улмаас нийтдээ 1805 хүн эндээд байна.


Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10 379 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 24 мянга 742 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.



相关新闻