Эмзэг бүлгийн настанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2021-11-15 16:30:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Геронтологийн үндэсний төв, Монголын улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран насны доройтолтой хэвтрийн ахмад настанд гериатр эмч, сувилагч, нийгмийн ажилтан, хөдөлгөөн засалч тус нийгэмлэгийн сайн дурын идэвхтнүүдээс бүрдсэн олон мэргэжлийн багаар гэрийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.


Мөн МУЗН-ийн настанд туслах сайн дурын идэвхтнийг хэвтрийн настанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр чадавхжуулах сургалтыг амжилттай зохион байгуулжээ.


Энэ сургалтаар Геронтологийн үндэсний төвийн гериатр эмч мэргэжилтнээс бүрдсэн мэргэжлийн багийнхан “Насны доройтолттой ахмадын хоол тэжээлийн байдлыг үнэлэх, хэвтрийн настанг хооллох”, “Тархины цус харвалтын дараах хөдөлгөөн засал эмчилгээ” “Зөв босож суулгах, орноос тэргэнцэрлүү зөв зөөвөрлөх, зөв таяг тулж босох”, “Хэвтрийн настанд холголт цооролт үүсэхээс хэрхэн сэргийлэх вэ?”, “Хэвтрийн настны байршил солих зэрэг сэдвээр онол дадлага хосолсон сургалтыг нийслэлийн 6 дүүргийн 60 сайн дурын идэвхтэнг хамруулан үр дүнтэй зохион байгуулсан юм байна.





相关新闻