Улаанбаатар хотод халдварын 519, орон нутагт 234 тохиолдол бүртгэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-11-16 11:18:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 753 иргэн коронавирусээр халдварласан нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 519 нь Улаанбаатар хотод, 234 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас хамгийн олон буюу 50 тохиолдол Орхон аймагт батлагдсан байна. 


Ингэснээр манай улсад бүртгэгдсэн “КОВИД-19” халдварын тохиолдлын тоо 375 285 болж байна.


Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 11 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас нийтдээ 1 826 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9 795 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 21 532 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.


相关新闻