Эрсдэлт бүс нутагт байгаа 2900 гаруй толгой малд тандалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-11-17 13:40:55

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт малын шүлхий өвчин бүртгэгдсэнтэй холбоотой аймгийн ХХААГ-аас мэдээлэл хийлээ.

Тус аймагт 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шүлхий өвчин оношлогдсон Говь-Алтай аймгийн Шарга сумаас Цагаанчулуут суманд 13 толгой үхэр авчирсан мэдээлэл Мал эмнэлгийн газарт ирсэн. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид хүргүүлсэн долоон үхрээс авсан дээжийн хариу 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр эерэг болох нь батлагдсан. Ингээд аймгийн мал эмнэлгийн газрын ариутгалын баг голомтын бүсийн дөрвөн худаг, уст цэг, дөрвөн малын хашаа, гурван техникийг ариутгах ажлыг хийсэн. Устгалын цэгийн 700м2 талбай, 13.5м2 задгай талбайд Hi-Cop бодисоор ариутгал халдваргүйтгэл хийлгэн ажилласан.

Мөн 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар үхэр 400, хонь 6961, ямаа 6157, бүгд 13518 толгой малыг вакцинжуулалтад хамруулж 56.5 хувийн биелэлттэй байна. Эрсдэлт бүс нутагт байгаа найман өрхийн 2924 толгой малд тандалт, ажиглалт хийж, хот хороо, худаг уст цэгийн нийт 7000м2 талбайд ДУК машинаар ариутгал халдваргүйтгэл хийлгээд байна гэв.


Шилүүстэй суманд малын шүлхий өвчин бүртгэгдэв

Малын шүлхий өвчин бүртгэгдсэнтэй холбоотой иргэдэд мэдээлэл өгч байна.

Тухайлбал аймгийн урд бүсийн сумын малчдад зөвлөмж, сэрэмжлүүлгийг хоёр удаа цахимаар болон цаасаар бэлтгэн хүргүүллээ. Түүнчлэн бусад 24 сумын малчид, иргэдэд малын шүлхий өвчинтэй холбоотой мэдээ мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон зурагт хуудас, олон нийтийн сүлжээ ашиглан эрчимтэй сурталчилгааны ажлуудыг хийж байгаа. Өнөөдрийн байдлаар аймгийн Мал эмнэлгийн газарт 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Шилүүстэй сумын Баян-Улаан багийн малчны хотонд шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу ажлын хэсэг ажиллаж, үхэр сүрэгт үзлэг хийн шинж тэмдэг үзүүлсэн дөрвөн үхрээс арчдас, цусны дээж авсан. Мөн шинж тэмдэг үзүүлээгүй нэг үхрээс залгиурын салстын арчдасын дээж авч аймгийн Мал эмнэлгийн лабораторид түргэвчилсэн тестээр шинжлэхэд эерэг гарсан. Шинжилгээг баталгаажуулахаар дээжийг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид хүргүүлсэн. Яг одоо аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байна гэж аймгийн Мал эмнэлгийн газраас нэмж мэдээлэв. 

相关新闻