Халх сурын харваагаар Улсын мэргэн хоёр цолтон төрөв

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-07-12 16:56:03

Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Үндэсний эрх чөлөөний 105, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Халх сурын харвааны шилдгээр Завхан аймгийн уугуул, Эрдэнэт Уулын баяжуулах үйлдвэрийн Дамдинбазарын Дэмбэрэлсайхан тодорч шинэ Монгол Улсын мэргэн цолтон боллоо.

Аймгийн мэргэн Баасанхүүгийн Ёндонсүрэн түрүү байрын төлөө товх харваж 2 дугаар байр, Халх сурын 3 дугаар байрт Хөвсгөл аймгийн харваач Ж.Тулга, 4 дүгээр байрт Монгол Улсын Гоц мэргэн Л.Отгонбаяр, 5 дугаар  байрт  Чинбаяр тус тус шалгарлаа. 

Энэ жилийн Үндэсний сурын эмэгтэй харваачдаас Өвөрхангай Нарийн тээл сумын уугуул, аймгийн  мэргэн, Нийслэлийн 52 дугаар сургуулийн харваач Б.Пунсалдулам түрүү байрт шалгарч Улсын мэргэн харваач цолтонг нэгээр нэмж чадлаа. Тэрбээр 37 оноотой түрүү харваачийн төлөө тунасан гурван мэргэний  товх харваанд гурав ухарч харван ийнхүү тэргүүллээ.

Дорнод аймгийн Баяндун сумын харваач Ч.Гандаваа дэд байр эзэлж, Увс аймгийн уугуул хошой мэргэн Д.Норжмаа3-р байрт шалгарсан бол Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, Монгол Улсын хошой мэргэн Д.Эрдэнэтуяа /2008, 2012 онд улсын наадамд түрүүлж, 7 удаа дэд байр, 2 удаа 3-р байрт шалгарч байсан юм./ 4-р байрт шалгарлаа. Харин  5-р байрын эзнээр Мөнх-Амгалан тодорсон юм.

Д.Өлзий

相关新闻