Нэмэлт тунгаар дархлаажуулах явуулын галт тэрэг аялж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-11-23 15:53:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ болон Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй хамтран Замын-үүд Сайншанд чиглэлийн дагуу төмөр замын өртөөний ажилчид болон өртөөний дагуу амьдардаг оршин суугчдыг дархлаажуулах 10 хоногийн хугацаатай галт тэрэг аялж байна.

 

Дархлаа сэргээх нэмэлт тунгаар 18-аас дээш насны иргэдийг Пфайзер-БиоНТЕх үйлдвэрийнКомирнэти”, Синофарм/ВВIВP үйлдвэрийн “CorV” вакцинаас сонголт хийлгэн дархлаажуулах юм.

 

Дархлаажуулалтын багт ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетын их эмч В.Янжиндолгор эмч мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллаж байгаа аж. Мөн дархлаажуулалтын багт ажиллах эмч, сувилагч нарт мэдлэг сэргээх давтан сургалт явуулжээ.



相关新闻