Өчигдөр 284 хүн коронавирусээр халдварлажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 284 тохиолдол батлагджээ.
Мөн хугацаанд 3 хүн
нас барснаар манай улсад “КОВИД-19”-өөр нийт 1958 хүн амиа алдсаныг бүртгээд
байна.
ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр
халдварласан тохиолдлын 166 нь нийслэлд, 116 нь хөдөө орон нутагт, зөөвөрлөгдсөн 2 тохиолдол батлагджээ. Орон нутгаас хамгийн олон буюу 12 тохиолдол Сүхбаатар аймагт бүртгэгджээ.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 3602 хүний 65 нь нэн хүнд, 1305 нь хөнгөн, 1861 нь хүндэвтэр, 371 нь хүнд оноштой байна.