Өнөөдөр 6600 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
d.uransolongo@montsame.gov.mn
2021-12-12 16:34:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Улаанбаатар хотод 170 суурин, 2 явуулын, 15 түр цэгт 189 багийн 861 эмч, ажилтан ажиллаж, 6600 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.


Томоохон зах, худалдааны төвд 15 түр цэг, их, дээд сургуулиудад 2 явуулын баг ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. 


Дархлаажуулалтын цэгүүд 10:00-20:00 цаг хүртэл ажиллана. 


Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.




相关新闻