Баяцагаан багт “Багийн төвийн цогцолбор” ашиглалтад оров
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Баян-Өндөр сумын Баянцагаан багт “Багийн төвийн цогцолбор” ашиглалтад орлоо. Тус багт 1550 гаруй өрхийн 6000 иргэн оршин суудаг. Өмнө нь багийн байр, өрхийн эрүүл мэндийн төв, цагдаагийн хэсэг нь тус тусдаа байрлаж байсан бол таван давхар шинэ байр барьснаар төрийн бүхий л үйлчилгээ нэг дор төвлөрч байгаа юм. Уг барилгыг улсын төсвийн 2 тэрбум төгрөгөөр барьж байна.
Орхон аймаг “Багийн төвийн цогцолбор” барилгыг 2017 оноос хойш барьж байгаа
бөгөөд одоогоор Эрдэнэ, Говил, Баянцагаан зэрэг таван багт байгуулаад байна.