Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох шатарчид тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. 12 дүгээр сарын 11-нд шатар сонирхогчдын дунд 2021
оны аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа.
Энэхүү тэмцээн нь Монгол Улсын шинэ Үндсэн хууль
баталсны 30 жилийн ойн үйл ажиллагааны хүрээнд УИХ-ын даргын ивээл дор болж байгаа юм.
Тэмцээний эхний үе шатанд 15 сумын 150 эрэгтэй, 43 эмэгтэй
шатарчин оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс шалгарсан 13 эрэгтэй, 5 эмэгтэй
тамирчин аймгийн аварга шалгаруулах дээрх тэмцээнд оролцжээ.
Шатрын эрэгтэй төрөлд Эрдэнэдалай сумын шатарчин М.Нямлхагва
түрүүлж, Сайнцагаан сумын тамирчин Г.Намжилсүрэн удаалжээ.
Харин эмэгтэйчүүдээс Эрдэнэдалай сумын тамирчин А.Найгалмаа
түрүүлж, Сайнцагаан сумын тамирчин Т.Урангоо
хоёрдугаар байрт шалгарсан байна.
Аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй шатарчид 2022 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Төрийн ордонд болох Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох ажээ.
