ЕБС-ийн 1000 гаруй сурагч, багшийг сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэгт хамруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-12-14 14:07:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хүрээнд Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө ТББ-аас ЕБС-ийн сурагчдын дунд сүрьеэгийн эрт илрүүлэг, хавьтлын шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж байна.

Энэхүү кампанит ажлыг ЭМЯ, ХӨСҮТ, СХД-ийн сүрьеэгийн диспансерууд дэмжин ажиллаж байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгт нийт 3000 гаруй сурагчид хамрагджээ. Энэ удаагийн эрт илрүүлэг, хавьтлын үзлэгт Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ийн  1040 сурагч, багш ажилчин  хамрагдаад байна.


Урьдчилан сэргийлэх зорилготой сүрьеэгийн эрт илрүүлэх үзлэгийн үр дүнд сүрьеэтэй байж болзошгүй 30 тохиолдолд  сорил тавьжээ. Мөн энэ үеэр коронавируст халдварын дараах шинж тэмдгийн илрүүлэх үзлэгийг давхар зохион байгуулж, нарийн мэргэжлийн эмч үзлэг хийж, зөвлөгөө, мэдээлэл өгчээ.

Энэ талаар “Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө” ТББ-ын тэргүүн, клиникийн профессор М.Тунсаг “СХД-ийн ЕБС-иудад сүрьеэ болон ковидын дараах шинж тэмдэг илрүүлэх үзлэгийг амжилттай зохион байгуулж байна. Тус дүүрэгт  хүн ам, өвчлөл олонтой, төвөөс алс байршилтай учир эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулах зорилгоор бид энэ удаагийн эрт илрүүлэх үзлэгийг хийж байна. Үзлэгийн дараа эмч нар нэгдсэн дүгнэлт хийнэ. Эрт илрүүлэг үзлэгт 6-12 ангийн сурагчдыг хамруулж байна. Өнөөдрийн байдлаар нийт 4000 гаруй сурагчийг үзлэгт хамруулсан” гэв.

相关新闻