Дархлаажуулалтын нэмэлт тунд 13611 иргэн хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-12-16 15:42:17

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт 83 шинжилгээ хийснээс коронавирусний 18 халдвар шинээр илэрлээ. Үүнээс хүүхэд 7, насанд хүрсэн 11 иргэн байна.

12 дугаар сарын 16-ны байдлаар коронавирусний халдварын улмаас 86 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас хүндэвтэр оноштой хүүхэд 2, насанд хүрэгч 24, хөнгөн оноштой хүүхэд 23, насанд хүрэгч 37 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв.

Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 24 хүн эдгэрснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын 12705 нь бүрэн эдгэрсэн байна. Тус аймгийн хэмжээнд коронавирусний эсрэг дархлаажуулалтын эхний тунд 43550, хоёр дахь тунд 39308, нэмэлт тунд 13611 иргэн хамрагдаад байгаа ажээ.


相关新闻